Боловсролын үнэлгээний төвийн мэргэжилтнүүд Кибер аюулгүй байдлын сургалтад хамрагдлаа
Боловсролын үнэлгээний төвийн мэргэжилтнүүд АНУ-ын Potomac Их Сургуулийн “Кибер аюулгүй байдал”-ын анхан шатны сургалтад зайнаас хамрагдаж гэрчилгээгээ гардан авлаа. Мэргэжилтнүүд 4 долоо хоногийн турш кибер аюулгүй байдлын арга технологи, сүлжээний аюулгүй байдал, хэрэглэгчийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах болон өөрийн байгууллагын онцлогт тохирсон шийдлүүдийн сайн жишээтэй танилцаж, олон улсын эрдэмтэн багш нарын лекц сонсохын хажуугаар бие даан судалж, хэлэлцүүлэгт оролцлоо.
АНУ-ын Potomac Их Сургуулийн ерөнхийлөгч Andrea Kemp-Curtis нар Монгол Улсад ажиллах үеэрээ гэрчилгээг биечлэн гардуулж, Боловсролын үнэлгээний төвийн захирал Л.Ганбаттай цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжийн талаар санал солилцлоо
Сэтгэгдэл:
Таны IP: (3.12.34.192)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
2024-11-20