Английн Кэмбриджийн их сургуулийн профессор Жефф Хэйвард боловсролын үнэлгээний төвийн үйл ажиллагаатай танилцаж уулзалт хийлээ
Уулзалтын үеэр Л.Ганбат Боловсролын үнэлгээний төвийн үндсэн чиг үүрэг болон сүүлийн жилүүдэд хийгдэж байгаа үндэсний түвшний томоохон үнэлгээ, судалгааны ажлуудын үр дүнг танилцуулав. Мөн Боловсролын байгууллага болон багшийн гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулж буй туршлага, PISA-2025 үнэлгээний бэлтгэл ажлын зохион байгуулалт болон Боловсролын тогтолцооны чанарын үнэлгээний талаар дэлгэрэнгүй танилцуулав.
Профессор Жефф Хэйвард олон үнэлгээний дата өгөгдөл, өгөгдлийн боловсруулалтын талаар санал зөвлөмж өгсөн бөгөөд боловсролын үнэлгээг өргөн хүрээнд нарийвчилсан байдлаар зохион байгуулж байгааг сайшаан тэмдэглэж цаашид хамтран ажиллах боломжуудыг хэлэлцэв.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.105.230)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
2024-11-20