тоск: Улсын төсвийн хөрөнгө оруулалт, гадаадын зээл тусламжаар хэрэгжиж буй барилгуудад хяналт шалгалт хийлээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-10-27
Барилга, хот байгуулалтын яамнаас 2023 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалт, гадаадын зээл тусламжаар хэрэгжиж буй төслийн барилгуудад төлөвлөгөөт хяналт шалгалт явууллаа. Тус шалгалтын талаар өнөөдөр /2023.10.26/-ны өдөр олон нийтэд мэдээлэл өгч хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.
Барилга, хот байгуулалтын сайдын “Хяналт шалгалтад хамрагдах объектын жагсаалт” батлах тухай 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/74 дугаар тушаалын дагуу 10 төсөл хөтөлбөрийн 85 аж ахуйн нэгж байгууллага, 105 объект, барилга байгууламж, шугам сүлжээг шалгалтад хамруулав.
Үүнд:
✅ БНХАУ-ын буцалтгүй тусламжаар баригдаж буй “Ногоон Нуур 1008” айлын орон сууцны цогцолбор
✅ Улаанбаатар хотын шинэ төв цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт
Монголын мянганы сорилтын сангийн санхүүжилттэй ус дахин боловсруулах үйлдвэр
✅ “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн нүүрс боловсруулах үйлдвэр
✅ “Админерал” ХХК-ийн нүүрс боловсруулах үйлдвэр
✅ “Оюу толгой” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийн өргөтгөл, гүний уурхайн бүтээн байгуулалт
✅Дорнодын цахилгаан станцын 50 мВт-ын өргөтгөл
✅ Бөөрөлжүүтийн 300 мВт-ын цахилгаан станцын төсөл
✅ Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх дэд төвүүдийн шугам сүлжээнд хяналт шалгалт хийсэн. Мөн 66 өргөх байгууламжийн угсралт, ашиглалт, холбогдох зөвшөөрөл, баримт бичгийг шалгаж ажиллав.
Хяналт шалгалтаар батлагдсан зураг төсөлгүй, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээгүй, ажлын акт болон барилгын угсралтын ажлыг гүйцэтгэсэн тэмдэглэл баталгаажуулаагүй, угсралтын ажил гүйцэтгэхдээ технологийн алдаа гаргасан үндсэн хийц бүтэц өөрчилсөн, бараа материал зориулалтын бусаар хадгалсан зэрэг нийтлэг зөрчлүүд илэрлээ.
Илэрсэн зөрчлүүдэд Улсын ахлах байцаагчийн 193 заалт бүхий 8 албан шаардлага, 5 дүгнэлтийг хүргүүлж, 10 аж ахуйн нэгж байгууллагад торгууль ноогдуулах, шийтгэлийн арга хэмжээ авч, 2 аж ахуйн нэгж, байгууллагын 23 объект, барилга байгууламжийн угсралтын ажлыг түр зогсоох арга хэмжээг авч ажиллалаа.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.156.170)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.