тоск: 40, 50 мянгатын орон сууцнуудын ашиглалтын байдалд хийсэн шалгалтын дүнг танилцууллаа
Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн өнөөдөр /2023.10.20/-ны өдөр Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 40, 50 мянгатын орон сууцны төлөв байдалд хийсэн хяналт шалгалтын үр дүнг танилцуулж, мэдээлэл хийлээ.
“Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 64 барилгын ашиглалт, 345 иргэн, аж ахуй нэгж, байгууллага, 23 сууц өмчлөгчдийн холбооны өмчлөлийн төлөв байдалд 2 сарын хугацаанд хяналт шалгал хийхэд 40, 50 мянгатын 54 нийтийн орон сууцны барилгын 1 давхрын өргөтгөлийн 321 иргэн, аж ахуйн нэгж байгууллага, 10 сууц өмчлөгчдийн холбоо нь газар эзэмших, ашиглах хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй, өргөтгөлийн доор зоорийн давхар хийсэн, өрөө тусгаарлах дундын хамар ханыг буулгаж үйлчилгээний талбай болгосон.
Мөн өмчлөгч 140 иргэн, аж ахуйн дулааны техникийн нөхцөл аваагүй, барилгын халаалтын системийн анхны төлөвлөлтийг өөрчилж нэмэлтээр халаах хэрэгсэл, шугам хоолой угсарч суурилуулсан, барилгуудад аянга хамгаалалтын төхөөрөмж, газардуулгын нэгдсэн систем төлөвлөөгүй, цахилгааны дотоод сүлжээ нь аюулгүй ажиллагааны ашиглалтын шаардлага хангахгүй, ашиглалтын хугацаа дууссан зэрэг зөрчил илэрчээ. Тус орон сууцны барилгуудад хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулж буй 34 ресторан, цайны газруудаас шингэрүүлсэн шатдаг хийн баллоныг барилга дотор байрлуулсан хийн тоног төхөөрөмж, шугам хоолойг мэргэжлийн байгууллагаар угсарч суурилуулаагүй зөрчлүүд тогтоогдсон байна. Иймд ноцтой эрсдэл гарахаас өмнө дээрх үүсээд буй нөхцөл байдлыг арилгахын тулд нэн даруй арга хэмжээ авах чиглэлээр Нийслэлийн Засаг Даргын тамгын газар болон холбогдох харьяа байгуулагуудад мэдэгдэл, холбогдох албан даалгаваруудыг хүргэсэн талаар Барилга, хот байгуулалтын сайд мэдээллээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.186.56)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
2024-11-20