“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
Эрдэс баялгийн салбарын өнөөгийн хөгжлийг тодорхойлох, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх “Mongolian Mining week 2023” буюу “Монголын уул уурхайн 7 хоног” нэгдсэн арга хэмжээ хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Уул уурхайн долоо хоног нэгдсэн арга хэмжээний хүрээнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, “Эрдэнэс Тавантолгой” ХК, Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци хамтран ажиллах, харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
Энэхүү санамж бичигт гарын үсэг зурснаар хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, сайн жишгүүдийг дэмжиж нэвтрүүлэх, даган мөрдөж бодитой төлөвшүүлэх, улмаар салбарын тогтвортой хөгжлийн төлөө хамтран ажиллах юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.78.215)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
2024-11-20