Намрын Спартикиад-2023 спорт наадам зохион байгууллаа
Компанийн ажилтан, албан хаагчдынхаа нийгмийн идэвхийг сэргээх, чөлөөт цагийг үр ашигтай өнгөрүүлэх, хөдөлгөөний хомсдолоос урьдчилан сэргийлэх, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, шинэ залуу ажилчдын авьяас чадварыг нээн илрүүлэх зорилгоор “Намрын спартикиад-2023” спортын наадмыг зохион байгууллаа.
Багууд 100 м гүйлт, буухиа тэмцээн, олс таталт, бөөрөнцөг түлхэлт, үндэсний бөх гэсэн спортын төрлүүдээр өрсөлдөж авхаалж самбаагаа сорьлоо.
Нэгэн өдрийг эрүүл агаарт өнгөрүүлж, идэвх санаачлагатай оролцсон, баг хамт олноо дэмжиж оролцсон нийт уурхайчдадаа болон хамтран ажилласан “Буянт хотхон” хүүхдийн зуслангийн удирдлага хамт олонд талархал илэрхийлье.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.106.207)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
2024-11-20