Өвөрхангай аймгийн мод үржүүлгийн газруудад шинэс, хуш, улиас, бургас, хайлаас, шар хуайс, агч, гүйлс, голт бор, чацаргана, жигд, сухай, монос, үхрийн нүд, заг, бөөрөлзгөнө, улаалзгана, өрөл, нохойн хошуу, тошлой, далан хальс, өргөст харгана, тэхийн шээг, чавга зэрэг зүйлийн мод, модлог ургамал тарьж, ургуулжээ.
Нийт тарьц, суулгацын 8 хувь буюу 485,300,0 ширхэг нь шинэсний 1-3 настай тарьц, суулгац, 0.1 хувь буюу 5,655.0 ширхэг нь хушны тарьц, суулгац, 1.2 хувь буюу 69,488.0 ширхэг нь жигд, сухай, загийн тарьц, суулгац, үлдсэн 90.7 хувь буюу 5,146,364.0 ширхэг нь бусад навчит мод, модлог ургамал байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын яамТэрбум модМонгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарӨвөрхангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарМонголын ойн салбарын мэргэжлийн холбоодын нэгдэл