Өвөрхангай аймагт хуш модны самрын ургац, нөөцийн судалгааны ажил хийгдэж байна
Үйл явдал
/
2023-08-24

Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суман дахь сум дундын ойн ангийн хариуцсан сумдын нутагт тархан ургаж буй хуш модны самрын ургац, нөөцийн судалгааны ажил хийгдэж байна.

?ЗГХА Ойн газрын ахлах мэргэжилтэн Х.Мичид, мэргэжилтэн А.Алтанбагана, Н.Барсболд нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Бат-Өлзий суман дахь сум дундын дарга Д.Очирхуяг ойн ангийн инженер А.Мягмардавга, байгаль хамгаалагч, ойн нөхөрлөлийн төлөөллийг оролцуулан хушин ойн самрын ургацын нөөцийн судалгааны ажлыг гүйцэтгэж байна.

?Хуш модны самрын судалгааг "Монголын ой судлалын нийгэмлэг"-ийн боловсруулсан арга зүйн дагуу дээж талбай байгуулан холбогдох хэмжилт тооллогыг хийж, ойн анги, сум орон нутгийн холбогдох албан тушаалтанд мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэн, хяналтын тооллогын ажлыг гүйцэтгэж байна. Судалгаа, хяналтын тооллогын ажил үргэлжилж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.220.242.160)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.