ХОВД: Жаргалант сумын ахмадууд “ОЛОН УЛСЫН АХМАДЫН ӨДӨР”-ийг тэмдэглэн өнгөрүүллээ
Б.Норовням
Үйл явдал
/
2023-10-09
Хүндэтгэлийн арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг дарга Э.Болормаа, Ховд хотын захирагч Ц.Цогтбаяр болон албаны бусад төлөөлөл оролцов.
Энэ үеэр ИТХ-ын дарга Г.Пүрэвганди: Манай аймгийн 17 суманд 10 мянга гаруй ахмад байгаагаас аймгийн төв Жаргалант суманд 3000 ахмад амьдарч байна. Бид аймгийн ИТХ-аас “Ахмадаа ачилъя” дэд хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байна. Тус дэд хөтөлбөрийг орон нутгийн ахмад настнууд та бүгдийн санал, онцлог, хэрэгцээ шаардлагад тулгуурлан хэрэгжүүлснээр:
1.Ахмад настны аж байдлыг дээшлүүлэн хөдөлмөр эрхлэх боломжийг бий болгож өрхийн орлогыг нэмэгдүүлэх
2.Ахмад настны нийгмийн хамгааллын үйлчилгээний хүртээмжийг сайжруулах
3.Ахмад настны хөгжлийг дэмжин нийгмийн оролцоог нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлэхэд анхаарч байна хэмээн онцоллоо.
Мөн “Олон улсын ахмадын баяр”-ын өдрийг тохиолдуулан төрийн дээд одон медалиар шагнагдсан нэр бүхий ахмадууд энэ үеэр шагналаа гардан авлаа

Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.125.86)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.