ХОВД: МОНГОЛЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ТҮҮХТ 100, 101 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА
Хүн төрөлхтний түүхэнд Цахилгаан гэрэл ассанаас хойш 140 гаруй жил өнгөрсөн. Үүний сүүлийн 100 жилийн түүхийг Монгол Улсын эрчим хүчний салбарын инженер техникийн ажилчид, албан хаагчид бичилцэж байгаа билээ.
Түүхт ойн баяраа тэмдэглэж байгаа Ховд Цахилгаан түгээх сүлжээ ХХК-ийн баярын хурал, хүндэтгэлийн арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг дарга бөгөөд Баруун бүсийн зөвлөлийн дарга Э.Болормаа нар оролцож мэндчилгээ дэвшүүлж, баяр хүргэлээ.
Энэ үеэр эрчим хүчний салбарт өөрийн сэтгэл оюунаа зориулан ажиллаж байгаа илч гэрлийн эзэд болсон инженер, техникийн ажилчид салбарын болон аймаг орон нутгийн шагналуудаар шагнагдлаа.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.189.186.247)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
2024-11-20