ог: Хушны самар түүж бэлтгэх
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-08-09

Ойн дагалт баялгийн нөөцийг үйлдвэрлэлийн зориулалтаар ойн дагалт баялгийг хамгаалах, ашиглах эрх бүхий мэргэжлийн байгууллага, ойн санг гэрээгээр эзэмшиж байгаа ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж бэлтгэх бөгөөд Байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрийг үндэслэн сумын Засаг дарга гэрээ байгуулна.

?Хуш модны самрыг Улсын тусгай хамгаалалттай газрын зөвшөөрөгдсөн бүсээс ахуйн зориулалтаар ашиглах тохиолдолд тухайн жилд тогтоосон нийт нөөцийн 40 хүртэл хувь, бусад ойгоос ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах тохиолдолд 60 хүртэл хувиар бэлтгэх бөгөөд шинжилгээ судалгааны зориулалтаар 10 кг, ахуйн зориулалтаар 50 кг, үйлдвэрлэлийн зориулалтаар нийт нөөцийн 60 хүртэл хувийг ашиглаж болно.

?Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага зохих зөвшөөрөлгүй бэлтгэх, зохих зөвшөөрөлтэй боловч түүж бэлтгэх хугацаанаас өмнө эсвэл зөвшөөрөлд заасан хэмжээ, хугацаанаас хэтрүүлж түүж бэлтгэсэн тохиолдолд зөрчил үүснэ.

?Самрыг ашиглах зориулалт, хэмжээнээс хамаарч нэг удаагийн эрхийн бичгийг иргэнд 10 хүртэл хоног, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагад 30 хүртэл хоногийн хугацаатай олгодог.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.43.109)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.