ОГ: Хушны самар нь дэлхийн хэмжээнд олдоц багатай, тансаг хэрэглээнд тооцогддог
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-08-08
Монголчуудын хувьд хамгийн сайн мэдэх хушны самар нь дэлхийн хэмжээнд олдоц багатай, тансаг хэрэглээнд тооцогддог. Хушин ой нь манай гариг дээр ОХУ, Монгол Улсын нутаг дэвсгэрт тархсан экологи, эдийн засгийн чухал ач холбогдолтой ховор үнэт ой билээ.

 

?Монголчуудын хувьд хамгийн сайн мэдэх хушны самар нь дэлхийн хэмжээнд олдоц багатай, тансаг хэрэглээнд тооцогддог. Хушин ой нь манай гариг дээр ОХУ, Монгол Улсын нутаг дэвсгэрт тархсан экологи, эдийн засгийн чухал ач холбогдолтой ховор үнэт ой билээ.

?Хуш модны болц гүйцсэн боргоцойны доторх 0.8-1.2 см урт ташуу эсрэг өндгөн хэлбэртэй, бараан хүрэн өнгөтэй, нэг тал нь бүрзгэр, нөгөө тал нь гялгар үрийг самар гэж нэрлэнэ. Хуш мод нь 50 орчим наснаасаа эхлэн 300 орчим жил самар (үр) өгдөг. Самар нь аминдэм болон эрдэс бодисоор элбэг бөгөөд А, В1, В2, В6, Д, В12, С, ислэг агуулдаг. Самарын уурагт триптофан, лизин, изолейцин, валин, метионин, гистидин, пролин, серин, глицин, треонин, аланин, глутамины хүчил, аспарагины хүчил, фенилаланин, цистин, аргинин, тирозип зэрэг 19 нэр төрлийн амин хүчил агуулна.

?Самрын боргоцойны давирхай нь бүрэн арилж хайрсан бүрхэвч нь амархан салдаг болох нь бүрэн болж гүйцсэний шинж тэмдэг юм. Хушин ойгоос болц гүйцсэн боргоцойг түүж самар бэлтгэдэг бөгөөд энэ нь ойн дагалт баялаг ашиглалт юм. Ойн тухай хуулийн 38 дугаар зүйлд ойн дагалт баялаг түүний ашиглалт горимын тухай тусгасан байдаг.

?Бүрэн боловсорч гүйцээгүй түүхий самар түүх, бохир, ариун цэврийн шаардлага хангаагүй орчин нөхцөлд боловсруулах, худалдан борлуулах, хүнсэндээ хэрэглэх нь гэдэсний халдварт өвчнийг үүсгэхэд хүргэнэ. Болц гүйцээгүй самар нь давирхай ихтэй байдаг учраас нян, вирусийн бохирдол амархан үржих, халдварт өвчин тархах нөхцөл болдог тул эрүүл ахуйн хувьд тохиромжгүй. Мөн гудамжинд зөвшөөрөлгүй худалдаж буй самрыг ихэвчлэн нийслэлийн ойролцоох ойгоос түүдэг бөгөөд хотын ойролцоох ойд шавжийн хор цацсан нь иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх магадлалтай тул баталгаат эх үүсвэрээс худалдан авах нь зүйтэй юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.221.68.196)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.