ХААБ: МОНГОЛ УЛСЫН “ХӨДӨӨ АЖ АХУЙН БИРЖ”ХХК БҮГД НАЙРАМДАХ УЗБЕКИСТАН УЛСЫН “UZEX” БИРЖТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА.
2023 оны 10 дугаар сарын 22-25-ны өдрүүдэд “Хөдөө аж ахуйн бирж” ХХК-ийн төлөөлөл Ташкент хотод байрлах “Uzbek Commodity Exchange”(UZEX) дээр ажиллаж байна. Энэ хүрээнд 10 дугаар сарын 22-ний өдөр хоёр биржийн хамтран ажиллах тухай “ Харилцан ойлголцлын санамж бичиг” байгуулж тус санамж бичигт “UZEX” биржийг төлөөлж Гүйцэтгэх захирал Зиёвиддин Бадриддинов, Монгол улсын “Хөдөө аж ахуйн бирж” ХХК-г төлөөлж Гүйцэтгэх захирал Ц.Батсайхан нар гарын үсэг зурлаа.
Дашрамд сонирхуулахад, “UZEX” бирж нь 6 төрлийн цахим платформыг нэгтгэсэн цогц системээр дамжуулан 10,000 орчим тооны гүйлгээг өдөр тутам хийж байна
Цаашид “UZEX” биржээр дамжуулан Монголын хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд нийлүүлэгчдийг гадны орны худалдан авагч талтай холбон зуучлан ажиллах гүүр болох, цахим платформуудыг нутагшуулах, хууль эрх зүйн туршлагаас судлах зэрэг ажлыг эхлүүлэх боломж нээгдэх зэрэг олон талын ач холбогдолтой гэж үзэж байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.127.13)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
2024-11-20