“ОЮУТАН ЦЭРЭГ” АРГА ХЭМЖЭЭ ӨМНӨГОВЬ АЙМАГТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Г.Алтанзагас
Үйл явдал
/
2023-08-15

Цэргийн албаны тухай хууль, МУ-ын Ерөнхийлөгчийн 2013 оны 92 дугаар зарлиг, ЗГ-ын 2017 оны 32-р тогтоолд заасны дагуу цэргийн албаны нэг төрөл болох “Оюутан цэргийн мэргэжил олгох сургалт” манай аймагт анх удаа зохион байгуулагдлаа. Батлан хамгаалах яамнаас 2014 оноос эхлэн жил бүр нийслэлийн их, дээд сургууль, коллежийн суралцагчдыг хамруулан нийт 6000 орчим оюутанд цэргийн мэргэжил олгоод байна. Энэхүү арга хэмжээг Өмнөговь аймаг говийн бүсийн 7 аймгийн оюутнуудыг хамруулан амжилттай хэрэгжүүлж өнөөдөр төгсөгчид тангараг өргөж эр цэрэг боллоо.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.138.129)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.