УСУГ: УЛААНБААТАР ХОТОД ЛАГ ДАХИН БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ТЭЗҮ БОЛОВСРУУЛАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Үйл явдал
/
2023-09-06
2023 оны 4 дүгээр сард Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан Улаанбаатар - Олон улсын хөрөнгө оруулалт түншлэлийн форумын үеэр Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газар, БНСУ-ын Кымган корпораци, Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК гурван талт санамж бичиг байгуулсан бөгөөд энэ хүрээнд БНСУ-ын "Keumkang-Three ENC" корпорациас Улаанбаатар хотод Лаг дахин боловсруулах үйлдвэр барих ТЭЗҮ боловсруулах санхүүжилтийг БНСУ-ын талаас санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн юм.
 
ТЭЗҮ боловсруулах ажлын хүрээнд БНСУ-ын группуудын нэгдсэн холбооноос 90 сая вон, “Three ENC” корпорациас 210 сая воны санхүүжилт хийхээр харилцан тохиролцож, 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдөр талууд гэрээ байгуулаад байна. Энэ хүрээнд Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Баярчимэг, Ус сувгийн удирдах газрын дарга Ц.Төрхүү нар 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр ТЭЗҮ боловсруулах ажлын нээлтэд оролцож, Сөүл хотын хамгийн том ус болон лаг дахин боловсруулах байгууламж болох Сонам цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага судаллаа.
Сэтгэгдэл:
Таны IP: (13.58.203.255)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.