УСУГ: Токио хотын ариутгах татуургын үйлчилгээний корпорацийн 5 төлөөлөгч МОНГОЛ улсад ажиллаж байна
Үйл явдал
/
2023-09-14
Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-ийн Өвсний үндэс техник хамтын ажиллагааны хүрээнд Токио хотын ариутгах татуургын үйлчилгээний корпорацийн 5 төлөөлөгч "Ус сувгийн удирдах газрын хүний нөөцийг хөгжүүлэх, бохир усны шугам сүлжээний засвар үйлчилгээ, удирдлага шинэчлэлтийг хийх" төслийг хэрэгжүүлэхээр 8 сарын 14-18-ний өдрүүдэд манай байгууллага дээр ажиллаж байна. Бидний хамтын ажиллагаа 2012 оноос эхэлсэн сайхан түүхтэй. Токио хотын ариутгах татуургын үйлчилгээний корпораци нь ЖАЙКА-н хэрэгжүүлсэн “Улаанбаатар хотын ус хангамж, ариутгах татуургын стратеги төлөвлөлтийн судалгаа” -г Япон улсын “Эн Жи Эс консалтант” компанитай хамтран хийж бидний ажилд үнэтэй хувь нэмрээ оруулж байсныг дурдахад таатай байна. Манай байгууллагын Шугамын ашиглалт засварын алба, Цэвэрлэх байгууламжийн алба, Сургалт судалгааны төв, Хяналт удирдлагын төвийн үйл ажиллагаатай танилцсан.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.219.15.112)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.