ЯГ ОДОО ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Р.СЭДДОРЖООР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ ГУРВАНТЭС СУМАНД АЖИЛЛАЖ БАЙНА.
Тус ажлын хэсэгт Засаг даргын орлогч Ц.Дэнээдорж, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Х.Отгонмөнх, Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Ш.Бат-Эрдэнэ болон "Явуулын оффис"-ын үйлчилгээ үзүүлж буй төрийн албан хаагчдын баг бүрэлдэхүүн Гурвантэс суманд ажиллаж байна.
Ажлын хэсэг Гурвантэс сумын засаг дарга Г.Гангамаатай албан уулзалт хийж, тус сумын цаг үеийн асуудлуудтай танилцаж, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэн ажиллаж байна.
Тус уулзалтын үеэр,
- Төрийн албан хаагчийн 10 айлын орон сууцны барилгын явц
- Олон улсын Ахмадын баяр болох гэж байгаатай холбогдуулан тус сумын ахмадуудтай уулзаж, хүндэтгэл үзүүлэх
- Мал, эмнэлэг үржлийн албаны 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй үзэсгэлэн худалдааг зохион байгуулах
- ХАА-н техкник, хэрэгсэл хүлээлгэн өгөх зэрэг ажлын үйл явцтай танилцаж, үүрэг, чиглэл өглөө.
Мөн төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх “Явуулын оффис” үйл ажиллагааны хүрээнд Засаг дарга Р.Сэддорж Гурвантэс сумын иргэдтэй өөрийн биеэр уулзаж, “Нутгийн хишиг” хөтөлбөрийн хэрэгжилт, орон нутгийн цаашдын бодлого, чиглэлийг танилцуулна.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.46.90)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
2024-11-20