ӨМНӨГОВЬ АЙМГИЙН 12 СУМЫН 414 МАЛЧИН ӨРХ, ЗЭРГЭЛДЭЭ БОЛОН ХОЛЫН ДОЛООН АЙМГИЙН НУТАГТ ОТОРЛОЖ БАЙНА.
Аймгийн хэмжээнд намаржилт тааруу улмаас отор нүүдэл их байна. Гадны 7 аймагт 12 сумын 414 өрхийн 163,8 мян толгой мал оторлож байна.
Хил залгаа Баянхонгор, Дундговь, Дорноговь, Өвөрхангай аймгуудын удирдлагуудтай Отрын малчдыг өвөлжүүлж, хаваржуулах талаар хамтран ажиллах санамж бичгийг байгуулах, 2023-2024 оны өвөл хавар хамтран даван туулах зорилгоор уулзалт хийхээр төлөвлөөд, Өвөрхангай аймагт аймгийн Засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсэг ажиллаж, Отрын малчдыг өвөлжүүлж, хаваржуулах талаар хамтран ажиллах санамж бичгийг байгуулсан.
Хамтран ажиллах санамж бичигт отроор яваа өрх, малын тооны мэдээллийг тухай бүр харилцан солилцож, бэлчээр нутгийг зааж өвөлжүүлж, хаваржуулах, хөөж туухгүй байх, мал эмнэлгийн үйлчилгээнд цаг алдалгүй хамруулах, цаг агаар хүндэрсэн нөхцөлд гэрээг сунгах, өөр нутаг бэлчээрийг ашиглах гэрээ хэлцэл хийх асуудлыг тусгасан.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.166.52)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
2024-11-20