ӨВС, ТЭЖЭЭЛ БЭЛТГЭЛ:
Г.Алтанзагас
Үйл явдал
/
2023-10-20

Энэ өвөл аймгийн хэмжээнд 2,1 сая толгой мал өвөлжихөөс, 500 гаруй мянган толгой мал хил залгаа өөр аймгийн нутагт отроор өвөлжиж, хаваржина. Орон нутагтаа 1,6 сая толгой мал өвөлжихөөр өвөлжилтийн бэлтгэл хангаж байна. Засгийн газрын 2023 оны 279 дугаар тогтоолын дагуу аймгийн аюулгүйн нөөцөд 150 тонн өвс, 100 тонн тэжээл, нэг сумын аюулгүйн нөөцөд 40 тонн өвс, 30 тонн тэжээл, нийт 750 тонн өвс, 550 тонн тэжээлийн нөөцийг бүрдүүлэх төлөвлөгөө өгөгдсөн. Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар аймаг, сумын аюулгүйн нөөцийн өвс, тэжээл бэлтгэхэд зориулж 76000 боодол буюу 1520 тонн өвс, 18000 шуудай буюу 450 тонн хивгэн тэжээлийг татан нөөцлөхөөс түрүүч өвс, тэжээл ирээд бууж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.53.151)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.