ӨВ: Бүгд найрамдах Солонгос улсын Кёмсаннамду аймгийн соёлын яамны мэргэжилтнүүд Өвөрхангай аймагт ажлын айлчлал хийж байна.
Аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч И.Доржсүрэн хэдхэн хоногийн өмнө “Зүүн хойд Азийн Нутгийн захиргаадын холбоо” /NEAR/-ны олон улсын хуралд оролцоод ирсэн билээ.
Энэ үеэр Бүгд найрамдах Солонгос улсын Кёмсаннамду аймгийн Чинжү, Сачон хотуудын удирдлагуудтай уулзалт хийж тус аймгийн Хөдөө аж ахуйн судалгаа, хөгжлийн төвд Өвөрхангай аймгаас газар тариалангийн чиглэлийн ажилтнуудыг дадлагажуулах сургалт зохион байгуулах, хүнсний ногооны тариалангийн талбайд улирлын чанартай ажилтан илгээх, Өвөрхангай аймагт үйлдвэрлэж буй хүнсний чиглэлийн зарим бүтээгдэхүүнийг Чинжү дүүрэгт зохион байгуулдаг олон улсын үзэсгэлэн худалдаанд оролцуулах, зарим салбарын боловсон хүчнийг бэлтгэх, мэргэшүүлэх зэрэг ажлыг хэрэгжүүлэх, хоёр талд харилцан жуулчид илгээх зэрэг ажлуудын талаар санал солилцоод ирсэн юм.
Энэхүү уулзалтын үр дүнд өнөөдөр Кёмсаннамду аймгийн соёлын яамны мэргэжилтнүүд хүрэлцэн ирж, Өвөрхангай аймагтай хамтран ажиллах чиглэлээр аймгийн удирдлагууд, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга, мэргэжилтнүүдтэй уулзаж, санал бодлоо солилцлоо.
Ажлын айлчлалын хүрээнд Өвөрхангай аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын мэргэжилтнүүдтэй уулзалт хийж, Бүсийн оношилгоо, эмчилгээний төв болон Политехник коллеж, Мод үржүүлгийн газрын үйл ажиллагаатай танилцах юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.27.78)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
2024-11-20