ӨВ: ИЛ ЗАДГАЙ МАХ, ЦАГААН ИДЭЭНИЙ ХУДАЛДААГ НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛЛЭЭ
A.Ажиглагч
Үйл явдал
/
2023-11-01
ИЛ ЗАДГАЙ МАХ, ЦАГААН ИДЭЭНИЙ ХУДАЛДААГ НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛЛЭЭ.Хүнс барааны төв зах, Элит худалдааны төв орчимд малын гаралтай бүтээгдэхүүн, мах, сүү, айраг, цагаан идээг ил задгай, гар дээрээс худалдан борлуулж байгаа иргэдийг Занабазар цэцэрлэгт хүрээлэнгийн баруун талын хатуу хучилт бүхий талбайд төвлөрүүлж байна.
Цаашид хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангуулах ажлыг шат дараатай хэрэгжүүлэх арга хэмжээг холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулна.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.221.90.184)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.