ХО: ХОВД АЙМГИЙН БАГШ НАРТ ЗӨӨВРИЙН КОМПЬЮТЕР ГАРДУУЛЛАА
Монгол Улсын ЗГ-ын “Боловсролын шинэ сэргэлтийн бодлого”, “Цахим Монгол” хөтөлбөр, УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн санаачлан хэрэгжүүлж буй “БОЛОВСРОЛОО ДЭМЖЬЕ” зорилтот хөтөлбөрийн хүрээнд Ховд аймгийн ЕБС-ийн багш нарт улсын төсвийн хөрөнгө оруулалттай зөөврийн компьютер гардуулан өглөө.
Үүний үр дүнд багш нарын ажлын бүтээмж нэмэгдэж, сургалтын төлөвлөгөө боловсруулан, өөрсдөө суралцан хөгжих боломж нээгдэж байна.
Ховд аймгийн боловсролын салбарт сүүлийн 3 жилийн хугацаанд улсын төсөв болон орон нутгийн төсөв, төсөл хөтөлбөрийн санхүүжилтээр боловсролын байгууллагын сургалтын орчныг сайжруулах, сургууль, цэцэрлэг, дотуур байр, спорт заал шинээр барих, өргөтгөх томоохон ажлууд хийгдсээр байна.
Эрдэмтэн багш нартаа амжилт хүсье. Үргэлж номын цагаан буян ивээж байг
Сэтгэгдэл:
Таны IP: (18.222.56.71)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
2024-11-20