ХО: “ДИЖИТАЛ ХОВД-2023” АРГА ХЭМЖЭЭ ӨНӨӨДӨР ЭХЭЛЛЭЭ
Дижитал технологийн хөгжлийг түгээж нээлттэй ирээдүйг цогцлоох зорилготой "ДИЖИТАЛ ХОВД -2023" арга хэмжээг Голомт банк, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулж байна.
Дижитал шилжилт, боловсрол, технологийн нэгдсэн тус арга хэмжээнд программ хангамж, боловсрол, санхүү, харилцаа холбоо, худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нийтдээ 28 байгууллага оролцож, ирсэн зочдод технологид суурилсан үйлчилгээгээ танилцуулж, зөвлөгөө тусламж үзүүлж байна.
Үүнээс гадна технологийн мэргэжилтнүүд технологийн хөгжил дэвшил, дижитал шилжилтийн талаарх сонирхолтой илтгэл хэлэлцүүлэг өрнүүлж 2 өдрийн турш иргэдэд мэдээлэл өгөх юм байна
Сэтгэгдэл:
Таны IP: (52.14.166.224)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
2024-11-20