Монгол улсын эрдэс баялгийн салбарыг олон улсад сурталчлав
П.Ишханд
Үйл явдал
/
2023-10-31
Австрали улсын Сидней хотод 2023 оны 10-р сарын 31-ээс 11-р сарын 2-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй #IMARC Олон улсын уул уурхайн чуулга уулзалтад УУХҮЯ болон МУУҮА нь хувийн хэвшлийн төлөөллүүдтэйгээ хамтран үзэсгэлэнгийн талбай гаргаж, Монгол улсын эрдэс баялгийн салбарыг сурталчлан таниулах ажлуудыг зохион байгуулан ажиллаж байна.
Чуулга уулзалтын эхний өдөр Монгол улсын эрдэс баялгийн салбарыг олон улсын хөрөнгө оруулагч нарт сурталчлах зорилгоор "Монголын хөтөлбөр" арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд УУХҮЯ, Эрдэнэс Монгол нэгдэл, Хан Алтай Ресурс ХХК, Занаду Майнз ХХК, #ABM, AMEP гэх мэт байгууллагуудын төлөөллүүд илтгэл тавьж оролцлоо.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.90.236)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.