ӨВ: ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН 19 СУМЫН "ЭМЭГТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧДИЙН МАНЛАЙЛАЛ" ФОРУМ БОЛЖ БАЙНА
A.Ажиглагч
Үйл явдал
/
2023-10-30
 
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хөгжлийн хөтөлбөрийн “Шийдвэр гаргах түвшинд жендерийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийн “Эмэгтэйчүүдийн манлайллын сүлжээ”-тэй хамтран аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эмэгтэй төлөөлөгчдийн уулзалт форум”-ыг зохион байгуулж байна.
Тус форумын хүрээнд эмэгтэй төлөөлөгчдийн сайн туршлагыг танилцуулж, нийгэмд үр дүнтэй оролцоотой байх талаар илтгэл тавьсан юм.
Форумын хамгийн чухал хэсэг бол хүүхдийн эрх, хөгжил, хамгааллын чиглэлээр хэлэлцүүлэг зохион байгуулагдах юм. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 54 дүгээр тогтоолоор батлагдсан “Хүүхэд хамгааллын бодлого”-ын хэрэгжилт, түүний үр дүн, цаашид анхаарах асуудлыг салбарын түвшинд хэлэлцэж зөвлөмж боловсруулна.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.149.24.192)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.