ХО: ХОВД АЙМАГ ЦЭЦЭГ СУМЫН БАЯНГОЛ БАГИЙН ИРГЭДТЭЙ УУЛЗЛАА
Уран нугараачдаараа алдартай Ховд аймгийн Цэцэг сумын Баянгол багийн иргэдтэйгээ уулзаж тулгамдаж буй асуудлуудыг сонсож, УИХ-д өргөн барьсан хуулийн төсөл, УИХ-ын тогтоолын төсөл болон хийсэн ажлаа тайлагнав.
Ховд аймгийн Цэцэг сумын Баянгол баг нийтдээ 138 өрхтэй. Сүүлийн жилүүдэд байгаль цаг уурын байдал, малчдын амьдрах нөхцөл бололцоо тааруу болж байгаагаас шалтгаалан малаа их хэмжээгээр ченжид хямдхан зарж, суурин газар бараадах нь элбэг болжээ.
Энэ нь нүүдэлчин өв соёлоо тээн, ирээдүйн залгамж болсон залуу малчидгүй болох сөрөг талтай байгаад нутгийн ахмадууд санаа зовж буйгаа илэрхийлж, хөдөө аж ахуй, залуу малчдыг дэмжиж өгөхийг хүслээ.
Түүнчлэн дизель түлшний үнэ жил ирэх бүр нэмэгдэж байгаа нь ард иргэдийн хадлан тэжээл бэлтгэх, оторлож нүүхэд ихээхэн хүндрэл учруулах болсон гэдгийг онцолж байв
Сэтгэгдэл:
Таны IP: (18.224.56.127)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
2024-11-20