“Хариуцлагатай уул уурхай" зүүн бүсийн өдөрлөг Чойбалсан хотод болно
П.Ишханд
Үйл явдал
/
2023-11-01
“Хариуцлагатай уул уурхай” зүүн бүсийн өдөрлөг 2023 оны 11 дүгээр сарын 16, 17-нд Дорнод аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд болно.
Чуулга, уулзалтад Зүүн бүсэд хамаарагдах Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгуудад хайгуул олборлолтын үйл ажиллагаа явуулж буй ААН болон тухайн бүсийн төрийн байгууллага, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд, орон нутгийн иргэдийн төлөөлөл оролцоно.
Энэхүү чуулга уулзалт нь эрдэс баялгийн салбарын ашиг тус, үр нөлөөлөл, ил тод байдлыг оролцогч талуудад зөвөөр хүргэх, хариуцлагатайгаар үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн төслүүдийг олон нийтэд таниулах замаар оролцогч талуудын хамтын ажиллагааг сайжруулах зорилготой юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.129.39.85)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.