ӨВ: ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ЗӨВЛӨН ТУСЛАХ АЖЛЫН ХЭСЭГ ДҮНГИЙН ХУРЛАА ХИЙЛЭЭ
Төрийн албаны зөвлөлийн Зөвлөн туслах ажлын хэсэг Төрийн албаны тухай хууль тогтоомж, шинэтгэлийн бодлогын хэрэгжилт, “Хүний нөөцийн удирдлагын мэдээллийн тогтолцоо” цахим системийн мэдээллийн бүрдүүлэлттэй танилцаж, төрийн байгууллагуудын төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаа, хүний нөөцийн удирдлагын шийдвэрт хяналт, шалгалт хийж, мэргэшил арга зүйгээр ханган зөвлөн туслах ажлыг удирдамжийн хүрээнд зохион байгууллаа.
Зөвлөн туслах ажлын хэсэг төрийн байгууллагуудад хийсэн хяналт, шалгалтын дүнгийн хурлыг хийж, хуралд аймгийн удирдлагууд, аймгийн ЗДТГ-ын хэлтсийн дарга, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагийн дарга, холбогдох мэргэжилтнүүд оролцов.
Дүнгийн хурлаар хяналт, шалгалтад хамрагдсан төрийн захиргааны албан хаагчдын тоон мэдээлэл, зөрчлийн талаар танилцуулж, зарим нэг үйл ажиллагаа онцгой сайн байгааг хэллээ. Мөн хөдөө, орон нутагт дутагдалтай байгаа төрийн албан хаагчийг нөхөн бүрдүүлэхэд нийгмийн баталгааг хангах чиглэлээр санаачилгатай ажиллахыг зөвлөв.
Хурлын үеэр төрийн албанд олон жил, тасралтгүй үр бүтээлтэй ажиллаж буй Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Ойн нэгжийн дарга Ю.Ганхуяг, ЕБ-ын Мэргэд сургуулийн япон хэлний багш, Монгол улсын зөвлөх багш Д.Дуламсүрэн нарыг “ТӨРИЙН АЛБАНЫ ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН” тэмдгээр шагнаж, алдаршууллаа.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.164.229)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
2024-11-20