ХО: ЯНГИРЫН ӨЛГИЙ НУТАГ МӨСТ СУМЫН ЦЭЦЭГ ГОЛ БАГИЙН ИРГЭДТЭЙГЭЭ УУЛЗЛАА
Мал аж ахуйгаар дагнасан Цэцэг гол багт сүүлийн үед малын өвчин их гарч байгаа нь малчдын амьдралд сөргөөр нөлөөлж байгаа тул орон нутагт малын эмнэлэг байгуулж өгөх боломж байгаа эсэх
Хөдөө орон нутагт “намчирхах” үзэл их байгаагаас шалтгаалж сум, багийн дарга, ард иргэдийн хоорондын уялдаа холбоо муу байгаа тул, аймаг сумдын дарга нарыг иргэд өөрсдөө сонгодог болох талаар
Малын хулгай их, хонины нэхий үнэгүйдэж хадлан тэжээлийн үнэ нэмэгдэж байна. Өвөлжилт, хаваржилт хүндрэхэд малчин иргэддээ тусалдаг, сумын удирдлага онцгой байдал алга. Эдгээр асуудалд анхаарч үе шаттайгаар шийдэх хэрэгтэй гэдгийг онцлов.
Нутгийн иргэдээс хамгийн их анхаарал хандуулахыг хүсэж байгаа чухал асуудал бол хөшөөтийн уурхайд үйл ажиллагаа явуулдаг "МоЭнКо" ХХК нь гэрээний заалтаа биелүүлдэггүй, тус компанид ажиллаж байгаа Мөст, Цэцэг, Дарви сумын иргэд Улаанбаатар хотоос ирж ажиллаж буй ажилчдаас бага цалин авч байна гэдэг гомдолууд ирж байна.
Миний бие үүн дээр анхаарч Хүний эрхийн комисстой хамтарч ажиллах болно.
Өнгөрсөн 3 жилийн хугацаанд УИХ-д өргөн барьсан хуулиуд, УИХ-ын тогтоолын төслийнхөө тухай иргэдэд танилцуулж,
"Боловсролоо Дэмжье" зорилтот хөтөлбөр, "Эрүүл мэндээ хамгаалъя" зорилтот хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн ажил, болон бусад бүтээн байгуулалтын талаар мэдээлэл өглөө
Сэтгэгдэл:
Таны IP: (52.14.88.137)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
2024-11-20