Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр ахлуулсан аймгийн онцгой комиссын бүрэлдэхүүн 19 сумын Засаг даргатай цахимаар хуралдаж сумын аюулгүйн нөөцийн бүрдэл, малын борлуулалт, отор нүүдэл, дулаан хангамжийн бэлэн байдлын талаар цаг үеийн мэдээлэл солилцож, тулгамдсан асуудлыг нь сонссон юм.
Сумдын аюулгүйн нөөцөд өвс, ногоон тэжээлийн бэлэн байдал 20-30 хувь, зарим сумд 50-60 хувь бүрдүүлээд байгаа аж.
Аймгийн хэмжээнд дулаан хангамжийн 37 байгууллага ажиллаж байгаа бөгөөд хэвийн ажиллах нөөцөө 14-30 хоногоор бүрдүүлэн ажиллаж байна. Мөн эдгээр байгууллагын 75 хувь нь нөөц цахилгаан үүсгүүрийн бэлэн байдлыг хангажээ.
Аймгийн хэмжээнд бусад аймагт оторлох малчид байхгүй бөгөөд Өмнөговь, Дундговь, Баянхонгор зэрэг аймгаас одоогийн байдлаар 100 гаруй өрхийн 7 мянга орчим мал отроор орж ирсэн байна.
Өвөлжилтийн бэлтгэл, аюулгүйн нөөцөө 11 дүгээр сарын 25-ны өдрөөс өмнө бүрэн хангаж ажиллахыг сумдын Засаг дарга нарт үүрэг болголоо.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.139.236.93)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
2024-11-20