Буянт сумын нийт нутаг дэвсгэрийн хөрс, бэлчээрийн хувьд доройтож, цөлжилт, газрын доройтол, хөрсний бохирдлыг бууруулахад яаралтай анхаарал хандуулах нэн шаардлагатайг иргэд онцоллоо.
Усны хомсдолыг багасгахын тулд худаг олноор гаргах, газрын гарц, өвс ногоог жилээс жилд сайжруулахын тулд газар тариалангийн талбайг нь олговол өгвөл олон наст ургамлууд тарих боломж бий гэдгээ илэрхийлэв.
Дан ганц төрдөө найдах биш иргэдийн оролцоог нэмэгдүүлж, төр иргэдийн уялдаа холбоог сайжруулан хамтран ажиллах нь илүү үр дүнтэй хэмээн малчид ярьж байна.
Баруун бүсийн оношилгооны төвийг бүрэн хүчин чадлаар нь ажиллуулах, Уулын бүсийн сумуудад элбэгшээд байгаа чоно агнах зөвшөөрөл олгох талаар санал тавив.
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа миний бие иргэдийн тавьсан санал хүсэлтийг холбогдох газруудад нь уламжилж хамтран ажиллах болно.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.167.58)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
2024-11-20