ӨВ: ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
Төрийн албаны нөөц бүрдүүлэх ерөнхий шалгалтыг Өвөрхангай аймагт өгөхөөр 101 иргэн бүртгүүлсэн. Өглөөний 08:30 цагт эхэлсэн шалгалт 5 ээлжээр зохион байгуулагдаж, хуваарийн дагуу иргэд шалгалтаа өгч байна.
Эхний 4 ээлжинд бүртгүүлсэн 84 иргэнээс 59 иргэн шалгалтаа өгч, ирц 70,2 хувьтай байна. Шалгалтын 1, 2, 3 дугаар ээлжинд орсон 40 иргэнээс урьдчилсан байдлаар 15 иргэн тэнцжээ.
Шалгалт өгч буй иргэддээ амжилт хүсье.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.119.247)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
2024-11-20