Малын индексжүүлсэн даатгалын нөхөн төлбөр олгогдож эхэллээ
П.Ишханд
Үйл явдал
/
2023-10-02
Малын индексжүүлсэн даатгал нь малчдын амьжиргааны эх үүсвэр болсон мал сүргийг байгаль, цаг уурын эрс тэс нөхцөл болон бусад эрсдэлээс үүдэлтэй ихээхэн хэмжээний гамшгийг хохирол багатайгаар даван туулах бодит боломжоор хангадаг даатгалын үйлчилгээ юм.
Өнгөрсөн өвөл улс даяар нийт 5,1 сая том мал хорогдсон гэсэн судалгаа гарчээ. Тэгвэл малын индексжүүлсэн даатгалын нөхөн төлбөрөөр 19 аймгийн 13930 малчин өрхөд 4 тэрбум 177 сая төгрөгийг олгох юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.70.64)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.