“Өвөрхангай Түншлэл намрын баяр-2023” үзэсгэлэн худалдааны үеэр Монгол Улсад Мал үржлийн алба үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярыг тохиолдуулан “Шилмэл малын үзэсгэлэн худалдаа” зохион байгууллаа. Үзэсгэлэн худалдаанд Баян-Өндөр, Бүрд, Хайрхандулаан, Есөнзүйл, Арвайхээр, Зүүнбаян-Улаан, Өлзийт, Хужирт, Тарагт сумын 23 малчин 46 хээлтэгч болон хээлтүүлэгч малаар оролцлоо. Мөн Дорнод аймгийн малчид шилмэл омгийн хуц худалдан 2.5 сая төгрөгийн борлуулалт хийжээ. Үзэсгэлэн худалдаанд оролцсон малын шалгаруулалтыг малын гарвал зүй, удам угсаа, ашиг шим, амьдын жин, ноос ноолуур, галбир, үр төлийн чанараар нь шалгаруулж, ашиг шимийн чадвараар гойд гэж үнэлэгдсэн 10 малд алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал, 6 малд тусгай шагнал, идэвхтэй оролцсон 2 мэргэжилтнийг шагнаж урамшууллаа.
-
2024-11-20