ӨВ: Сэргээн босгох ажил үргэлжлэн хийгдсээр байна
A.Ажиглагч
Үйл явдал
/
2023-07-28

Үер усны улмаас эвдэрсэн болон хаагдсан зам гүүрийг ашиглалтад оруулах, үерийн ус зайлуулах хоолойг хэвийн ажиллагаанд оруулах сэргээн босголтын ажлыг өдөр бүр хийж байна.

Аймаг, сумын онцгой комиссын шийдвэрийг үндэслэн үер усны эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах ажлыг гүйцэтгэгч “ӨВ АЗЗА” төрийн өмчит хувьцаат компани болон мэргэжлийн байгууллагууд, Арвайхээр сумын онцгой комисс хамтран цаг алдалгүй арга хэмжээ авч ажилласаар байгаа юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.149.24.145)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.