Үерийн гамшгаас бизнесээ хэрхэн хамгаалах вэ?
Үйл явдал
/
2023-08-04

Иргэн, аж ахуйн нэгж үерийн эрсдэлээс хамгаалах даатгалтай байснаар та бүхэн үерийн гамшгаас учирч болох санхүүгийн хохирлоос урьдчилан сэргиийлж, эд хөрөнгө, бизнесээ хамгаалах боломжтой юм. Мөн дараах аргууд нь танд үерийн дараа бизнесээ амжилттай үргэлжлүүлэхэд тусална.

1.    Бизнесээ хамгаал.

Их хэмжээний үер болгон таны бизнест сөргөөр нөлөөлөх албагүй. Бизнес эрхлэгчийн хувьд үерийн эрсдэлийн талаар ойлголтой байх нь таны бизнесийг амжилтанд хүрэхэд маш чухал юм. Одоо та өөрийн өмч хөрөнгө болон барилга байгууламжид нөлөөлж буй байгалийн гамшигт үзэгдлийн талаар ойлголттой болсноор, аюулыг даван туулах аялалаа эхлүүлсэн шигээ эрсдэлээ бууруулахын тулд ямар стратеги хэрэгжүүлэх талаар бодох цаг болжээ.

2.    Өөрийн хөрөнгөө хамгаалаарай.

Барилга байгууламжийнхаа эрсдэлд өртөмтгий байдлыг тодорхойлж, эрсдэлийг бууруулах талаар ямар арга хэмжээ авахаа бодон, өөрчлөх зүйлсийг өөрчил. Үерийн эрсдэлийг бууруулахын тулд барилгын гадаад болон үерийн усанд өртөж болзошгүй дотоод хэсгүүдийг үерээс хамгаалах хамгаалалттай болгож, шаардлагатай тоног төхөөрөмжийг дээр байрлуулж, чухал бараа материалыг үерт өртөхгүй байхаар байршуулаарай.

3.    Нөөцтэй байх нь цаг хэмнэдэг.

Томоохон үерийн үед шугам, сүлжээний тасалдал хэдэн цагаас хэдэн өдөр хүртэл үргэлжилдэг. Гадна трансформатор гэх мэт газар дээрх тоног төхөөрөмжийг шууд гэмтээх нь цахилгаан эсвэл усыг тасалдуулж болзошгүй. Хэрэв таны үйл ажиллагаа эрчим хүч, ус эсвэл хийн хангамжаас шалтгаалдаг бол цахилгааны тасалдал гарах үед танд туслах нөөц бий юу? Тог цахилгаан гэх мэт хэрэглээний чухал хангамж тасарсан үед өөрийн гэсэн нөөцтэй байх нь таны бизнес тасалдлыг багасгахад тусалдаг.

4.    Бэлтгэлтэй байх нь чухал.

Үерийн гамшгийг даван туулах төлөвлөгөөг боловсруулах нь танд цаг алдалгүйгээр нэн даруй арга хэмжээ авч, бизнест учруулж болзошгүй үерийн хор хөнөөлийг бууруулна. Дата мэдээллээ цахим хэлбэрээр хадгалж, чухал бараа материалаа хангалттай хэмжээгээр биет бусаар нөөцөлж,  гамшиг тохиолдсон үед ямар арга хэмжээ авахыг тодорхойлсон "хэрвээ" гэх нөөц төлөвлөгөөг боловсруулаарай (жишээ нь: хэрвээ би барилга байгаа газартаа үерийн улмаас очих боломжгүй бол яах вэ?) Барилгын эвдрэлийг засварлахад долоо хоногоос хэдэн сар хүртэл хугацаа шаардагдах боловч засвар хийх хөрөнгө бэлдэх, засварын байгууллагыг сонгох гэх мэт зүйл дээр саатах нь таны бизнесийн сул зогсолтыг хоёр дахин уртасгах эрсдэлтэй. Та эрсдэл гарсан үед хэрэглэх хөрөнгийг нөөцөлж, засварын ажлыг хийж чадах гүйцэтгэгчийг ч урьдчилсан байдлаар сонгосон бол даатгалын нөхөн төлбөрийг хүлээх зуураа шууд засвараа эхлүүлж болно. Одооноос бэлдэж дараа нь цагаа хэмнэж, бизнесийн сул зогсолтоо багасгаарай.

5.    Хохирлыг даван туулах арга хэмжээ авч, өөртөө итгэлтэйгээр эрсдэлээ бууруул.

Том, жижиг ямар ч бизнесийн хувьд эрсдэлийг бууруулахын тулд хамгийн тохиромжтой арга хэрэгслүүд юу болох, бизнесээ ач холбогдлоор нь хэрхэн эрэмбэлэх талаар ойлголттой байх нь таныг хязгаарлагдмал төсвөө илүү үр дүнтэй ашиглахад тус болно.

 Эх сурвалж:

Орчуулж, бэлтгэсэн: Үндэсний давхар даатгал ХК

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.237.228)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.