Дархан хот байгуулагдсаны 62 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулах үйл ажиллагааны хүрээнд өнөөдрөөс /2023.10.09/ автобустай аяллыг эхлүүллээ. Эхний аялалд 90 гаруй оюутан явж байна. Аялал энэ сарын 18-ны өдрийг дуустал зохион байгуулагдах бөгөөд маршрутын дагуу Найрамдал талбайгаас Дархан сумаа бүтэн тойрч төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн, хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлуудтай танилцах юм.
Тухайлбал:
– Мобикомын уулзвараас хуучин нисэх хүртэлх зам
– Хүслийн хотхоны хажууд баригдаж байгаа 960 хүүхдийн эко сургууль
– Оюуны ирээдүй цогцолбор сургуулийн явган хүний гүүрэн гарц,
– Төмөр зам дээгүүр хуучин дархан болон тосгоныг холбож байгаа авто замын гүүрэн гарц гэх зэрэг шинээр хийгдсэн болон одоо хийгдэж буй ажлуудыг танилцуулж байна. Ойн үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хэсгээс цаашид олон арга хэмжээг хийхээр төлөвлөжээ.
Аялалд хамрагдахыг хүссэн иргэд харьяа багийнхаа захиргаанд хандаж хөтөлбөрт хамрагдах боломжтой.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.41.200)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
2024-11-20