ОРХОН СУМЫН ЗӨГИЙН АЖ АХУЙ ЭРХЛЭГЧДЭД ОРЧИН ҮЕИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН САВЛАГААНЫ ТӨХӨӨРӨМЖИЙГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ
Дархан-Уул аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд Орхон сумын иргэдтэй хийсэн уулзалтын үеэр сумын зөгийчид орчин үеийн ариутгалтай савлагааны лаборатори, үйлдвэр хэрэгтэй байна гэж саналаа илэрхийлсэн.
Уг саналын дагуу УИХ-ын гишүүд “Шинэ хөдөө” төслийг эхлүүлж төслийн хүрээнд өнөөдөр Орхон сумын зөгийчдөд улсын төсвийн 150 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар орчин үеийн стандартад нийцсэн савлагааны төхөөрөмжийг хүлээлгэн өглөө.
Ингэснээр ажлын байрыг нэмэгдүүлэх өрхийн үйлдвэрлэлийг дэмжихэд томоохон хөрөнгө оруулалт болж байна гэлээ.
Урд нь зөгийчид зөгийн балын савлагааг гараар хийдэг байжээ. Харин энэ төхөөрөмжийг ашигласнаар стандартын дагуу ариутгаж савлан хаяг шошгыг нааж баталгаат бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх боломжтой боллоо.
УИХ-ын гишүүд фермерийн аж ахуй, жижиг үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр 2.5 тэрбум төгрөгийг ирэх оны төсөвт суулгахаар төлөвлөж байна гэв.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.76.209)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
2024-11-20