“ҮНДЭСНИЙ БАХАРХАЛ,ЭРСДЭЛГҮЙ АМЬДРАЛ, ОЮУН ТАРХИНЫ НУУЦ” ИРГЭДИЙН ОРОЛЦООТ СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭХ ТӨСЛИЙГ ДАРХАН-УУЛ АЙМАГТ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Өнөөдөр /2023.10.04/ төрийн болон удирдах шатны албан хаагчид шийдвэр гаргагчид сургалтад хамрагдаж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шинжээч, МУСГЗ, доктор (PhD) шинжлэх ухааны лектор Ж.Цогтсугар мэдээлэл, мэдлэгээ үнэ төлбөргүй хуваалцлаа.
Маргааш /2023.10.05/ 16:00 цагаас Залуучууд театрын Дугуй зааланд төрийн албан хаагчдад зориулан ээлжит сургалтыг зохион байгуулна.
Төслийн хүрээнд:
1. Төрийн болон удирдах шатны албан хаагчид шийдвэр гаргагчдын хандлага өөрчлөх сургалт,
2. Иргэд, төрийн албан хаагчдад “Оюун тархины гайхамшиг” шинжлэх ухааны, нотолгоо судалгаанд суурилсан сургалт,
3. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, өсвөр залуу үеийнхэнд үндэсний бахархал сэргээж өөрийгөө болон эх орноо хайлах ” Монгол бахархал ” лекц,
4. Архины асуудал шийдвэрлэх арга ухаан Ментор зөвлөгөө
5. АРХИДАЛТ СОНГОЛТ БИШ Фото үзэсгэлэн,
6. Номын үзэсгэлэн худалдаа тус тус зохион байгуулагдана.
Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлиг, төрийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлэхэд иргэдийн оролцоо, идэвх санаачилгыг нэмэгдүүлэх, эх оронч үндэсний үзэл, үндэсний бахархлыг сэргээж шинжлэх ухаанд суурилсан мэдлэг мэдээллээр нийгмийг соён гэгээрүүлэхэд тус төслийн гол зорилго оршиж байгаа юм.
АРХИГҮЙ, ЭРҮҮЛ НИЙГМИЙН ТӨЛӨӨ ХАМТДАА
Сэтгэгдэл:
Таны IP: (13.58.200.16)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
2024-11-20