Дархан-Уул аймгийн багш нар өнөөдөр 2023-2024 оны хичээлийн шинэ жилийн бага хурлаа хийлээ. Энэ үеэр салбартаа олон жил ажиллаж, сурган хүмүүжүүлэх их үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, мэдлэг ур чадвар, арга зүйгээрээ бусдад үлгэр дуурайлал болж буй:
Дархан сумын 27 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Ж.Батзаяа
Дархан сумын 16 дугаар дунд сургуулийн Монгол хэл, уран зохиолын багш Н.Цолмон
Дархан сумын 4-р сургуулийн бага ангийн багш Г.Оюун
ОИЦ сургуулийн бага ангийн багш Д.Лхагвасүрэн нарт Зөвлөх мэргэжлийн зэргийн үнэмлэхийг гардуулан өглөө.
Монгол Улсын хэмжээнд Зөвлөх зэрэгтэй 540 багш, Дархан-Уул аймгийн хэмжээнд 45 багш байдаг. Ийнхүү өнөөдөр ЕБС-иас 3, СӨББ-аас 1 багш энэхүү нэр хүндтэй, шилдэг багш нарын эгнээнд нэгдэж “Зөвлөх багш” зэрэгтэй болж байна.
Мэргэжлийн зэргийн үнэмлэхийг Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Цасчихэр, Аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга Л.Буянтогтох нар гардуулан өгч баяр хүргэлээ.
Нийт багш нартаа хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэж, сурган хүмүүжүүлэх их үйлсэд нь өндөр амжилт хүсье.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.219.207.115)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
2024-11-20