БНСУ-ЫН ДЭЖОН ХОТЫН ЖУДО БӨХИЙН ШИГШЭЭ ТАМИРЧИД МАНАЙ АЙМГИЙН ТАМИРЧИДТАЙ ХАМТАРСАН БЭЛТГЭЛ СУРГУУЛИЛТ ХИЙЖ БАЙНА
Өнгөрсөн онд Дархан-Уул аймаг нь БНСУ-ын Дэжон хоттой хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан. Уг хамтын ажиллагааны хүрээнд тус хотын жудо бөхийн холбооны шигшээ багийн тамирчид манай аймагт зочлон Дархан хотын жудо бөхийн шигшээ багийн тамирчидтай хамтарсан бэлтгэл сургуулилтийг хийж байна.
Үүнтэй холбогдуулан Дэжон хотын жудо бөхийн холбооны тэргүүн болон ажлын хэсгийг аймгийн ИТХ-ын тэргүүн хүлээн авч уулзлаа. 2 хотын цаашдын хамтын ажиллагааг хэрхэн өргөжүүлэх талаар санал солилцлоо.
7-р сарын 28-ны өдөр ирсэн Дэжон хотын жудо бөхийн 27 тамирчид Дархан хотын Биеийн тамир спортын газар Дарханы хүүхдүүдтэй бэлтгэл сургуулилтыг хийж байна. 2 улсын тамирчид нэгнээсээ их зүйл суралцаж, байна гэлээ.
Бэлтгэл сургуулилт 6 өдрийн турш үргэлжилнэ.
Энэ удаад Дэжон хотын жудо бөхийн шигшээ багийн тамирчид манай аймагт айлчилсан бол ирэх онд Дархан хотын БТСГ-ын жудо бөхийн тамирчид маань тус хотод айлчилж хамтарсан бэлтгэл сургуулилтыг үргэлжлүүлэх юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.124.23)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
2024-11-20