Баянгол дүүргийн Удирдах ажилтны ээлжит Шуурхай зөвлөгөөн өнөөдөр (2023.03.21) болж, дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар удирдан явууллаа. Өнөөдрийн шуурхай хуралдаанаар 2023 оны оны нэгдүгээр улирлын үүрэг даалгаврын хэрэгжилтийг сонслоо. Тухайлбал, өнгөрсөн нэгдүгээр улиралд Дүүргийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн 6 удаа хуралдаж, 52 үүрэг даалгавар өгөгдсөн байна. Үүнээс 100 хувийн хэрэгжилттэй 25 үүрэг даалгавар байгаа бол 90 хувийн хэрэгжилттэй 14, 70 хувийн хэрэгжилттэй 5, 50 хувийн хэрэгжилттэй нэг үүрэг даалгавар байгаа юм.
Танилцуулгын үеэр дүүргийн Засаг дарга 1 дүгээр удиралд өгсөн үүрэг даалгавруудын хэрэгжилт нь дутуу байгаа ажлууд дээр хяналт тавьж ажиллахыг ЗДТГ-ын дарга болон холбогдох хэлтсийн дарга нарт үүрэг болголоо. Тухайлбал,
- 2023 оны нэгдүгээр сарын 17-ны өдрийн Шуурхай зөвлөгөөнөөр явган хүн, автомашины орц гарцыг нэмэгдүүлэх, хашаа хайс чөлөөлөх төлөвлөгөө боловсруулж танилцуулах үүргийг Газар зохион байгуулалтын алба, Замын цагдаагийн хэлтэс, Хороодын Засаг дарга нарт үүрэг болгосон. Үүнтэй холбоотойгоор Газар зохион байгуулалтын алба 1-34 хорооноос явган хүн, автомашины орц гарцыг нэмэгдүүлэх, хашаа хайсны судалгааг авч нэгтгэсэн байна. Мөн Замын цагдаагийн хэлтсээс дүүргийн нутаг дэвсгэрт орц гарц, явган хүний зам, авто зам хаасан хашаа, хаалтын зөрчлийн судалгааг боловсруулсан бөгөөд нийт 5 хорооны нутаг дэвсгэрт 30 байршилд 672 метр хашаа, бетон хаалт, гарааш чөлөөлөх шаардлагатай гэсэн судалгааг гаргажээ. Дээрх ажлын хүрээнд Газар зохион байгуулалтын алба, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Замын цагдаагийн хэлтэс, хороодын Засаг дарга нартай хамтран ирэх долоо хоногоос дээрх байршлууд дээр очиж ажиллах бөгөөд орц гарцыг нэмэгдүүлэх ажлыг албан ёсоор эхлүүлнэ гэдгийг холбогдох дарга нар онцоллоо.
- 2023 оны нэгдүгээр сарын 17-ны өдрийн Шуурхай зөвлөгөөнөөр байгаль орчинд сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх зорилгоор саарал усны шинэ технологийг нэвтрүүлэх, /Hybrid/ автомашины батерей, моторын тос, тосоол, аюултай хог хаягдлын талаар цаашид авч хэрэгжүүлэх санал боловсруулж танилцуулахыг Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, “Баянгол Шинэ Өргөө” ОНӨААТҮГ-т үүрэг өгсөн. Үүнтэй холбоотойгоор Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсээс дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй хөрс бохирдуулагч байж болзошгүй анхдагч түүхий эд авах, цуглуулах цэг, шатахуун түгээх газар, агрегат, кузов авто засвар, дугуй засвар, авто угаалга, сэлбэг хэрэгсэл, тос тосолгоо солих үйлчилгээ эрхэлдэг иргэн аж ахуйн нэгж байгууллагуудад нийслэлийн Байгаль орчны газраас гаргасан зөвлөмж мэдээллийг хүргүүлсэн байна. Мөн үйлдвэрийн хаягдал, автомашины тос тосолгоо, шатахуун хөрсөнд алдах, химийн бодистой бохир ус хөрсөнд ил задгай хаяж болзошгүй иргэн, аж ахуйн нэгж байгууллагын судалгааг гаргаж байгаа холбогдох газрууд хамтран шалгалт зохион байгуулна гэв.
“Баянгол шинэ өргөө” ОНӨААТҮГ долоон машинаар парк шинэчлэл хийнэ
“Баянгол шинэ өргөө” ААТҮГ хог тээврийн 31 машинтай. Гэвч үүнээс 24 машин нь өдөр тутамд хог тээвэрлэлт хийдэг бөгөөд үлдсэн нь эвдрэл, засвар ихтэй байдгаас хогоо хугацаанд нь ачиж чадахгүй байх зэрэг хүндрэл гардаг байна. Тэгвэл энэ онд “Баянгол шинэ өргөө” долоон машинаар парк шинэчлэл хийхээр болоод байгаа юм. Тодруулбал, 2023 онд дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 4 машин худалдаж авахаар тендер зарласан бөгөөд ингэснээр БНСУ-д үйлдвэрлэсэн 5 тоннын даацтай 4 машин авахаар болсон байна.
Мөн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцээд 3 хог тээврийн машиныг нэмж худалдаж авахаар болжээ. Үүнтэй холбоотойгоор дүүргийн Засаг дарга “Баянгол шинэ өргөө” ААТҮГ-ын удирдлагуудад холбогдох арга хэмжээг авах, хүний нөөцөө хангах зэргээр бэлтгэл ажлаа хангах, мөн ажилтан алба хаагчдынхаа Хөдөлмөр аюулгүй байдал руу хангасан арга хэмжээнүүдийг авч ажиллахыг үүрэг болголоо.
Үүнтэй холбоотойгоор “Баянгол цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-аас мэдээлэл өглөө. Ингэхдээ дүүрэгт ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд орон сууц, гэр хороолол, сургууль цэцэрлэгийн орчим болон аж ахуйн нэгж байгууллагын орчны 50 м талбайн ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд анхаарна. Түүнчлэн иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлэх, ногоон байгууламжийн анхан шатны мэдлэг олгох сургалтын зохион байгуулна. Ингэхдээ 1-34 хорооны иргэд болон ерөнхий боловсролын 10-11 дүгээр ангийн сурагчдыг сургах хуваарь батлагдсан. Мөн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд хөрс, үрсэлгээ бэлтгэх зэрэг бэлтгэл ажлыг хангаж байна гэсэн. Энэ үеэр дүүргийн Засаг дарга Баянгол цэцэрлэгт хүрээлэн” болон холбогдох хэлтсүүд хамтран дүүргийн хэмжээнд ногоон байгууламжийг нмэгдүүлэхэд аж ахуй нэгж байгууллагуудыг хэрхэн татан оролцуулах талаар төлөвлөгөө гаргаж ажиллахыг үүрэг болголоо.
-
11 цаг 26 мин
-
16 цаг 27 мин
-
21 цаг 29 мин
-
Уржигдар 18 цаг 19 мин
-
Уржигдар 15 цаг 46 мин
-
Уржигдар 15 цаг 43 мин
-
21 цаг 29 мин
-
2025-01-13
-
Уржигдар 10 цаг 11 мин
-
Уржигдар 15 цаг 46 мин
-
Уржигдар 18 цаг 19 мин
-
Уржигдар 15 цаг 43 мин