Уранаа ашиглах дуусдаггүй яриаг дуусгалаа
Үйл явдал
/
2 цаг 17 мин

1998 оноос эхэлсэн дуусдаггүй яриаг дуусгаж, авлига ашиг сонирхлын дунд 28 жил гацсан Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын 14 мега төслийн нэг Монгол – Францын уран олборлох төслийн хөрөнгө оруулалтын гэрээ УИХ-ын босго давлаа.

Монголчууд Монголдоо, Монгол хүндээ үр өгөөжтэй, харилцан ашигтай, хамтран ажиллаж чаддаг, хэлэлцэн тохирч болдог гэдгийг батлан харууллаа.

Эх орныхоо эрдэнэс баялгийн эзэн иргэн Үндэсний баялгийн сан дахь дансаараа нь шууд харж хянадаг, шударгаар хүртэх эрхээ эдлэх, эрх зүйн эрүүл, ил тод орчин бүрдүүлсэн зөв жишгийг хамтдаа бүтээлээ.

Үндсэн хуулийн 6.2-т үндэслэн заасны дагуу Монголын баялгийнхаа 51-ээс доошгүй хувийн өгөөжийг ард түмэн хүртэх болно. Анх удаа хөрөнгө оруулалтын гэрээнд өгөөжийн тохируулга хийж өөрсдийн санхүүгийн модель дээр өөрсдийн гэрээний драфт дээр ажиллаж хэлэлцээ хийж чадлаа.

Бүтээн байгуулалтын явцад 60 хувь, олборлолт эхлэхэд 90 хувь нь Монголчууд байж, аль ч улсын мэргэжилтэнтэй ижил түвшинд үнэлэгдэж ажил эрхэлбэл 7-12 сая төгрөгийн цалин хөлс авахаар тохирч чадлаа.

Өмнөх гэрээ хэлцлийн алдаа оноог ухаарал, сургамж болгон, Монголын төр, Монгол мэргэжилтнүүд өөрсдөө санхүүгийн модель загвараа боловсруулж, ухаарч, өрөнд орохгүй, эрсдэл үүрэхгүй, ноогдол ашиг нь хойшлохгүй хувилбарыг сонгон авч, хэлэлцэн тохиролцлоо.

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын 5 гишүүн орны нэг, дэлхийн их гүрний нэг Францтай хамтран ажиллаж, Европын 8 оронд Монголын говьд дэвшилтэт технологиор олборлосон, цэвэр эрчим хүч нийлүүлж эхлэх нь дараа дараагийн гадаадын хөрөнгө оруулалтыг урин дуудах, манай орны дэлхийн тавцан дахь итгэлийг өсгөх, геополитикийн зэрэг олон талын үр өгөөж өгнө.

“Оюу толгой” төслөөс хойших гуравдагч хөршийн хоёр дахь том төслийг эхлүүлэх түүхэн шийдвэр гарган манлайлж, эх орныхоо эрх ашгийг эн тэргүүнд тавьж ажилласан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын хэрэг эрхлэхийн даргаар ажиллаж байхдаа ажлын хэсгийг ахалж ажилласан УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Хууль зүйн сайд асан, Хотын дарга Х.Нямбаатар, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн ахласан ажлын хэсэг, УИХ-ын эрхэм гишүүддээ, ажлын хэсгийн нарийн бичгийн дарга "Эрдэнэс Монгол" нэгдлийн захирал С.Наранцогт, ЗГХЭГ-ын дэд дарга Д.Цолмон, мэдлэг чадвараа зориулсан мэргэжлийн эдийн засагчид, хуульчид, эрдэмтэн судлаачид, хамтран ажилласан хүн бүхэнд гүн талархал илэрхийлье.

Өнөөдрөөс сайхан маргаашийн төлөө хамтдаа зүтгэж, Монгол орондоо гэрэл асаацгаая!

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.141.45.90)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.