Тус үнэлгээнд 2024-2025 оны хичээлийн жилд төрийн болон төрийн бус өмчит ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангид элсэн суралцах бүх суралцагчийг хамруулах ба энэ ажлын хүрээнд Боловсролын үнэлгээний төвөөс “Сургуульд бэлтгэгдсэн байдлыг үнэлэх үнэлгээний арга зүй” сэдэвт цахим сургалтыг 2024 оны 08 дугаар сарын 28, 29-ний өдрүүдэд зохион байгууллаа. Сургалтад аймгийн Боловсролын газар, НБГ-ын бага, сургуулийн өмнөх боловсрол, биеийн тамир, хөгжмийн судлагдахуун хариуцсан мэргэжилтэн, арга зүйч, 1-р ангийн бүлгийн багш, 1-р ангид хичээл заах биеийн тамир, хөгжмийн багш нар оролцлоо.
Сургалтаар нэгдүгээр ангийн суралцагчийн сургуульд бэлтгэгдсэн байдлыг үнэлэх үнэлгээг Хэл яриа, Математикийн энгийн төсөөлөл, Хөдөлгөөн, эрүүл мэнд, Байгаль, нийгмийн орчин, Нийгэмшихүйн хөгжил, Хөгжим, Дүрслэх урлаг гэсэн 7 суралцахуйн чиглэлээр үнэлэх үнэлгээний даалгаврын арга зүй, зохион байгуулалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм. Мөн Боловсролын ерөнхий газраас “Үнэлгээг үнэн зөв хийж тэмдэглэх нь” сэдвээр мэдээлэл өглөө.
“Сургуульд бэлтгэгдсэн байдлыг үнэлэх үнэлгээний арга зүй” сэдэвт цахим сургалтын хүрээнд ЕБС-ийн бага боловсрол хариуцсан сургалтын менежерүүдэд дээр дурдсан агуулгаар 09 дүгээр сарын 04-ний өдөр цахим сургалт зохион байгуулна
-
5 цаг 54 мин
-
Өчигдөр 10 цаг 42 мин
-
Уржигдар 14 цаг 39 мин
-
2025-01-03
-
2025-01-01
-
2025-12-31
-
Уржигдар 14 цаг 39 мин
-
Өчигдөр 10 цаг 42 мин
-
2025-12-31
-
5 цаг 54 мин
-
2025-01-01