Санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн үйлчилгээг зохицуулах, холбогдох хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, хөрөн оруулагч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах үндсэн чиг үүрэгтэй байгууллага бол Санхүүгийн зохицуулах хороо. Мөнгө угаах, тероризмтэй тэмцэх зэрэг үндэсний хэмжээний томоохон ажлыг хянадаг. Энэ байгууллагын орлогч даргаар Түдэвийн ЦЭРЭНБАДРАЛ ажилладаг. МУИС-ийг гадаад харилцааны мэргэжилтнээр төгссөн тэрбээр энэ байгууллагад 2008 оноос өнөөг хүртэл 15 жил ажиллаж, “хачиг шиг” шигдээд уджээ.
Байгуулсан гавьяагүй, бүтээсэн үйлсгүй хэрнээ энэ газарт олон жил шургална гэдэг цаанаа асар их амбиц, баяжиж хөлжих нууц, мөнгө олох нарийн аргатай болсоноос өөрцгүй гэж хардмаар. Тухайлбал Т.ЦЭРЭНБАДРАЛЫН орлого 2019 онд 34 сая байсан бол 2020 онд 59 сая, 2021 онд 63 сая, 2022 онд 77 сая, 2023 онд 89 болж нэмэгджээ. Гэр бүлийн гишүүдийн нийт орлого нь 2020 онд 33 сая байсан бол 2023 онд 171 сая болтлоо суга өсчээ. 300 саяын нэг үл хөдлөхтэй, 12 саяын үнэлгээтэй Toyota Crown унадаг, 20 саяын үнэт эдлэлтэй бол дотоодын банкинд 58 сая, гадны банкинд 19 сая төгрөгтэй дүйцэхүйц хадгаламжтай аж. “Эрдэнэс таван толгой” ХК-ийн 1072 хувьцаатай гэж хөрөнгөө мэдүүлжээ.
-
6 мин
-
6 мин