Перугийн нийслэл Лима хотод сурагчдын дэлхийн аварга шалгаруулах шатрын тэмцээн боллоо. Тус тэмцээнд 26 орны 1200 сурагч зургаан насны ангиллаар оюун ухаанаа уралдуулжээ. Манай улсаас нийт 11 шатарчин сурагч оролцсон юм. Швейцар системээр өрсөлдсөн тус тэмцээний U7 насны ангилалд Н.Аз-Эрдэнэ есөн өрөг тоглосноос бүгдэд нь хожиж, үнэмлэхүй аварга болов. Тэгвэл U7 насны хөвгүүдийн ангилалд Б.Учрал найм хожиж, нэг ялагдсан үзүүлэлтээр аваргалсан бол U9 насны охидын ангилалд Ч.Нандинжигүүр зургаан хожил, хоёр тэнцээгээр алтан медалиар энгэрээ мялаажээ. Харин U15 насны хөвгүүдийн ангилалд Н.Содбилэгт 7.5 оноогоор мөнгө, U13 насны охидын ангилалд Б.Буянхишиг, U11 насны охидын ангилалд М.Урангоо нар долоон оноогоор хүрэл медалийн эзэн болсон байна. Харин U9 насны хөвгүүдийн ангилалд өрсөлдсөн Б.Бат-Амгалан IV байрт шалгарчээ.
Түүнчлэн Тайланд улсад зохиогдсон Сурагчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд 31 орны 550 гаруй хүүхдүүд оролцсоноос “Гэгээн арвай” клубын тамирчин Б.Цэлмэг 7 настай охидын ангилалд мөнгөн медаль хүртэн Олон улсын дэд мастер (WCM) цолны болзол биелүүлжээ. Тэрбээр 2024 оны Цодгор хүү тэмцээнд алтан медаль хүртэн тус олон улсын тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцох эрх аван оролцжээ.
-
Уржигдар 19 цаг 54 мин
-
Уржигдар 11 цаг 58 мин
-
Уржигдар 11 цаг 43 мин
-
Уржигдар 10 цаг 14 мин
-
Уржигдар 10 цаг 08 мин
-
Уржигдар 11 цаг 58 мин