Б.СҮХБААТАР: Монгол морин хуурын музей байгуулах гэж би ЦАГДААД АЧИГДАЖ, ГЭР БҮЛЭЭСЭЭ САЛАХ хүртэл том золиос гаргасан
З.Батхуяг
Эгэл амьдрал
/
2025-03-27

"ЭГЭЛ АМЬДРАЛ" нэвтрүүлгийн шинэ дугаарын зочноор МУСТА, Морин хуур судлаач, урлаач, "Жонон хар" Морин хуурын музейн захирал Б.Сүхбаатар оролцлоо. Түүний үүсгэн байгуулсан МОРИН ХУУРЫН МУЗЕЙД Богд хааны үеийн хуучны хуураас өөрт нь өвлөж ирсэн ширэн цартай хуур, өөрийнх нь урласан орчин үеийн хуур хүртэл 250 гаруй хуур байх аж. Аялал жуулчлалын компаниудтай хамтарч монгол өв соёлоо гадны жуулчдад сурталчилахаас гадна хүүхэд багачууд, насан хүрэгчдэд ХУУР ТОГЛОХ арга барилыг зааж сургадаг сургалтын төвтэй болжээ. Өнөөдрийн энэ музейг бүтээн босгох хүртэл ЦАГДААД БАРИГДАЖ, гэр бүлээсээ салж, хамгийн доод цэгтээ хүртэл унасан. Эргээд бодоход өөрт байгаа бүх зүйлээ золиослон байж энэ хүрсэн байна шүү хэмээсэн түүний тухай нэвтрүүлгийг хүлээн авч үзнэ үү

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.248.130)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.