Хангайн бүсийн сувилахуйн сургалт, эрдэм шинжилгээ, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний цогцолборын хүрээнд хамтын ажиллагааны гэрээ байгуулав
Д.Оюунболд
Үйл явдал
/
Уржигдар 12 цаг 36 мин
Архангай аймгийн 100 жилийн ойг угтаж 2023 онд зохион байгуулсан Архангай-100 Эрүүл мэндийн хөгжил форум-д оролцогчдоос гарсан санаачилгын дагуу орон нутагт сувилагч, тусгай мэргэжилтэн бэлтгэх салбар сургууль байгуулах Засгийн газрын тогтоол гарсан билээ.
Тус тогтоолын хүрээнд АШУҮИС-ийн харьяа Хангайн бүсийн “Сувилахуйн сургалт, эрдэм шинжилгээ, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний цогцолбор” болгон хөгжүүлэхээр болж, өнөөдөр аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид АШУҮИС-ийн захирал Б.Дамдиндорж нар хамтран ажиллах гэрээ байгууллаа.
Хангайн бүсийн тус цогцолборын сувилахуйн сургалт нь 2025-2026 оны хичээлийн жилд:
- Сувилагч,
- Уламжлалт анагаах ухааны сувилагч,
- Эм найруулагч,
- Нүүр амны техникч,
- Нүүр амны эрүүл ахуйч,
- Эмнэлзүйн лабораторийн технологич,
- Дүрс оношилгооны техникч зэрэг бакалаврын 7-н хөтөлбөрөөр Хангайн бүсийн аймгуудаас элсэлт авч 9-р сарын 1-ээс сургалтын үйл ажиллагаагаа эхэлнэ.
Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чиглэлээр:
- Уламжлалт анагаах ухаан,
- Нүүр ам судлалын тусламж үйлчилгээ зэрэг чиглэлээр эмнэлгийн үйл ажиллагаа 5-р сарын 5-аас эхэлнэ.
Дашрамд дурдахад Архангай аймгаас элссэн суралцагчдын сургалтын төлбөрийн 50 хувийг орон нутаг хариуцах юм.
Энэхүү Цогцолбор нь Хангайн бүсэд шаардлагатай эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг бэлтгэх, иргэдэд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, орон нутгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах зэрэг олон давуу талбай юм.
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.157.244)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.