
Нийслэлийн аварга шалгаруулах “Монгол адуучин” тэмцээн өнгөрсөн бямба гарагт Хүй долоон худагт болж, 21 аймаг, есөн дүүргээс адуучид оролцож, хүч самбаагаа сорьсон билээ. Тодруулбал, морьтой саад сүлжих, марзай, гийнгооны уралдаан, сайхан наадамчин, сайн уургын морь, адуу, адуучдын магтаалын улсын уралдаанд 140 тамирчин 30 медалийн төлөө өрсөлдөж аваргаа тодрууллаа.
“Монгол адуучин” тэмцээний тэргүүн байрт Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын харьяат Д.Сумъяасүх түрүүлж, хүрэл цом 20 сая төгрөг, нэг тонн Русский овьёосын эзэн боллоо.
2-р байрт Ховд аймгийн Буянт сумын харьяат аймгийн аварга адуучин Б.Дөлбаяр шалгарч 15 сая төгрөг,
3-р байрт СХД-ээс аймгийн аварга адуучин Г.Доржпунцаг шалгарч 10 сая төгрөг,
4-р байрт Увс аймгийн Тэс сумын харьяат аймгийн аварга адуучин Л.Галиндэв шалгарч 6 сая төгрөг,
5-р байрт Төв аймгийн Зуунмод сумын харьяат аймгийн аварга адуучин Э.Түвшинжаргал шалгарч, 5 сая төгрөгийн шагналын эзэн боллоо.
6-р байрт Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын харьяат Монгол Улсын аварга адуучин Б.Сүхдорж,
7-р байрт Багануур дүүргийн харьяат Б.Бат-Эрдэнэ,
8-р байрт Сүхбаатар дүүргийн харьяат Б.Баярмагнай,
9-р байрт Багануур дүүргийн харьяат Б.Бямбасүрэн,
10-р байрт Багахангай дүүргийн харьяат Л.Оюунбаяр,
11-р байрт Хөвсгөл аймгийн Түнэл сумын Монгол Улсын аварга адуучин Ц.Мягмарсүрэн,
12-р байрт Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын аймгийн аварга адуучин Б.Батбаатар,
13-р байрт Хан-Уул дүүргийн харьяат Г.Мягмарсүрэн,
14-р байрт Дархан-Уул аймгийн аймгийн аварга адуучин Х.Буянтогтох,
15-р байрт Багахангай дүүргийн Б.Ичинноров тус тус шалгарлаа.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС






Холбоотой мэдээ
-
9 цаг 32 мин
-
10 цаг 58 мин
-
Уржигдар 16 цаг 50 мин
-
Уржигдар 16 цаг 18 мин
-
Уржигдар 14 цаг 29 мин
-
Уржигдар 13 цаг 54 мин
-
Уржигдар 11 цаг 44 мин
-
Уржигдар 16 цаг 50 мин
-
2025-03-28
-
2025-03-28
-
Уржигдар 11 цаг 44 мин