
Таны хувьд байнгын хорооны хуралдааны үеэр "ЦАЛИНТАЙ ЭЭЖ" хөтөлбөрийн 50 мянган төгрөгийг нэмэх ёстой гэсэн байр суурь илэрхийлсэн. Яагаад нэмнэ гэж, үндэслэл байна уу?
Би УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байгаа. Энэ ажлын хэсэг маань Монгол хүний насжилтын асуудал, амжиргааны төвшинг судлаж гаргах ёстой. Хүн ам зүйн бодлогын гол нь төрөлтийг нэмэгдүүлэх. Урд хөрш маань 1,7 тэрбум, хойд хөрш 130 саяулаа байхад манай улс дөнгөж 3,5 сая хүнтэй. Тэгэхээр хүн амыг өсгөх нь зайлшгүй шаардлагатай. Ийм учраас хүн амын өсөлтийг нэмэх гол хөшүүрэг нь энэ "Цалинтай ээж" хөтөлбөр гэж бодож байна.
Одоо олгож байгаа 50 мянган төгрөгөөр тор алим ч авч хүрдэггүй. Таны хуввьд үүнийг нэмэгдүүлж 500 мянга болгоно гэсэн. Эдийн засгийн боломж бололцоо нь хангалттай юу?
Ажлын хэсгийн ахлагчийн хувьд Үндэсний статистикийн байгууллагатай нягт хамтарч байгаа. ҮСХ-ны гаргасан мэдээллээр жилд 650 мянган эх амаржиж мөн хэмжээний хүүхэд төрдөг. Одоо энэ ээжүүдэд олгож байгаа мөнгө 1,7 орчим тэрбум төгрөгийн жилийн төсөвтэй. 500 мянгаар тооцож олговол улсын төсөвт жилд 4,5 тэрбум төгрөг шаардагдах нь. Үүнийг төсөвт суулгах бүрэн боломжтой. Улс даяараа л дуусаагүй барилга гэж жил тусам их хэмжээний мөнгө хий дэмий өгдөг. Энэ сул мөнгийг яг хэрэгтэй энэ мэт зүйлд зарцуулах ёстой.
2025 оны төсөвт бол ямар ч боломж байхгүй шүү дээ?
Тийм. Миний хувьд үүнийг 2026 оноос хэрэгжүүлнэ гэж үзээд ирэх оны төсөв хэлэлцэх үеэр төсвийг нь суулгая гэж бодож байгаа. Түүнээс өмнө хуулиа батлуулна.
Зарим ээжүүд таны саналыг дэмжиж байгаа. Зарим нь УЛСТӨР, САНАЛ АВАХ гэсэн арга гэж үзэж байна?
Энэ бол улстөр биш. Монгол улсын тусгаар тогтнол, аюулгүй байдалтай холбоотой чухал асуудал. Сонгуулийн жил ийм зүйл ярьвал мэдээж улстөр гэж харна. Энэ мэт хэрэгтэй төслүүдийг Сонгуулиас өмнө ярьж, батлуулж хэрэгжүүлэх ёстой.
Салбарын сайдын тайлбарыг та харсан уу. Мөнгө нэмэх боломжгүй гэсэн байна лээ. Сэтгэлийн хөөрлөөр хандаж болохгүйг ч анхааруулсан шүү дээ?
Би сэтгэл хөдлөл өндөртэй хүн биш. Хоёрдугаарт үүнийг хий гэдэг УИХ-ын даргын захирамж байгаа. Гэр бүл, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам бол яг чиглэлийн бодлогыг хэрэгжүүлэх ёстой. Одоогоор хуулийн төсөл боловсруулах, судалгааны ажлууд явж байна. Хууль санаачлаад намын бүлэгтээ танилцуулж, Засгийн газар болон гишүүдээс санал авна. Тэгэхээр тодорхой болох байх






Холбоотой мэдээ
-
11 цаг 12 мин
-
11 цаг 53 мин
-
Уржигдар 09 цаг 15 мин
-
2025-03-28
-
2025-03-28
-
2025-03-26
-
2025-03-28